Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сунгалаа

2020 оны 5 сарын 09

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сунгалаа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоо хоногоор буюу тавдугаар сарын 15-ныг дуустал зохион байгуулах шийдвэр гаргалаа. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ний өдрөөс  долоо хонгийн хугацаатай зургаан дүүргийн 24 байршилд зохион байгуулж эхэлсэн. Иргэдийн дунд махны амт, чанарт сэтгэгдэл өндөр, эрэлт ихтэй байгаа тул Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг санал асуулга явуулж дахин долоо хоногийн хугацаагаар буюу энэ сарын 15-ныг дуустал нөөцийн махны өргөтгөсөн худалдааг явуулах шийдвэрийг гаргажээ. Өргөтгөсөн худалдаагаар хонины ястай мах 1 кг нь 6500, ямааны ястай мах 6000 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616938
2 эможи
keyboard_arrow_up