ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн нэг хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа
							 2020 оны 5 сарын 09						
						
					
ХӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 66 хүнд шинжилгээ хийлээ. Тухайлбал,
- Тандалтын зорилгоор цуглуулсан 18 ийлдсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний болон ажиглах байруудад тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
- Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Хяналтын үед түүнээс давтан шинжилгээг авна" гэлээ.
Мөн тэрбээр COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлын талаар "Өвчилсөн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бөгөөд эдгэрч гарсан. Ихэнх нь залуухан оюутан байгаа. Мөн 64 настай хүн ч бий. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай зэрэг давхар оноштой хүмүүс халдвар авсан байгаа. Гэхдээ бид эмчилгээ, оношилгоонд анхааран ажиллаж байна" гэв.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
1
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								616936
								
								
							1 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр