Ж.Болд: Сүүлийн үед цагдаагийн алба хаагчийн биед халдах хэрэг нэмэгдэх боллоо

2020 оны 5 сарын 08

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн үед цагдаагийн алба хаагчийн биед халдах тохиолдлууд гарах боллоо. Өмнө цагдаагийн байгууллагын зүгээс алба хаагчаа өмгөөлж, хамгаалах чиглэлээр тайлбар, мэдээлэл гаргаж байгаагүй. Энэ нь байгууллагын болон алба хаагчийн үйл ажиллагаанд алдаа байна уу гэдгийг шалгачихаад мэдээлье гэдэг байсан бол сүүлийн үед энэ асуудал хэрээс хэтрээд байна. Тиймээс хууль ёсны үүргээ биелүүлсэн цагдаагийн алба хаагч бусдад доромжлуулахгүй, бусдын халдлагад өртүүлэхгүй байх үүднээс ажиллахаар болж байгаа юм.

Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг илт гутаан доромжилсон, гүтгэсэн худал ташаа мэдээллүүд нь цагдаагийн байгууллагаас алба хаагчдаа итгэх итгэл алдагдах, алба хаагчдаас албан үүргээ ямар нэгэн эргэлзээгүй гүйцэтгэх зориг эрмэлзлэл нь мохож, аливаа хэл амнаас хол байх зорилгоор үүрэгт ажилдаа идэвхгүй хандах байдал руу түлхэж байна. Дээрх байдлаар ч зогсохгүй албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөх, амь бие, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарсаар байгааг Та бид харж байгаа.

Иймд Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлд онцгой анхаарал хандуулж, ажиллах шаардлага тулгарч байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчдаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсний төлөө бусдын халдлагад өртөх, хэл амаар доромжлуулах байдал байж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
34
wow an post
3
yay an post
5
sad an post
3
ouch an post
3
confuse an post
4
angry an post
16
616923
177 эможи
keyboard_arrow_up