Чатаар ЗАЛИЛАН хэрхэн үйлдэгддэг вэ?
Хэн нэгэн танаас чатаар мөнгө асууж байв уу?
Танил ч бай, дотно найз ч бай та заавал дүрст дуудлага хийн тухайн хүнийг мөн эсэхийг нягтална уу. Залилагчид бусдын дүрд тоглон таныг ятгаж, итгэл төрүүлэх яриагаар ховстдог тул бусдын мөнгөн шилжүүлэгтэй холбоотой гуйлтыг үргэлж нягтлах хэрэгтэй.
Цахим орчинд харилцаж буй хүнээ сайтар нягталж аль болох өөрийн утасны дугаар, хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийгээрэй.
Иргэн та ч гэсэн санхүүгийн аливаа залилах эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ дараах байдлаар хамгаалаарай.
- Утасны дугаарт тань ирсэн 4-6 оронтой тоо, кодыг бусдад дамжуулахгүй байх
- Танихгүй хүнд өөрийн карт, банкны дансаа хэрэглүүлэхгүй байх
- Өөрийн дансаар дамжуулан АТМ-с бусдад мөнгө гаргаж өгөх, гүйлгээ шилжүүлэхгүй байх
- Танил, найз нөхдийн тань фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх, шилжүүлэх хүсэлт ирвэл, утсаар лавлан, баталгаажуулж байх.
- Сэжиг бүхий линк, холбоос дээр дарахгүй, эх сурвалжийг нягталсны дараа нэвтэрдэг байх.
Ташрамд дурдахад, Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлсэн. Тэгвэл тус аяны үргэлжлэл болгон "Нягтлах тусам аюулгүй” аяныг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН БАНК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Санхүүгийн луйвраас сэргийлье!