ЭМЯ: Өмнөговь аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрсэн
2020 оны 5 сарын 07
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Ажиглалтад 1030 хүн байгаа бол ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээ хийлгэж байна. Нийт батлагдсан 41 тохиолдлоос 13 нь эмнэлгээс нь гарсан.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сэжигтэй тохиолдол Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан байгаа. Шинжилгээний сорьж өнөөдөр үүрээр ХӨСҮТ-д ирсэн. Тувагаас ирсэн есөн оюутны хариу сөрөг гарсан.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
616889
1 эможи