БХТ: Халиун сум ШИНЭ ЭМНЭЛЭГТЭЙ болно

2020 оны 5 сарын 06

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Халиун сум шинэ эрүүл мэндийн төвтэй болно. Одоогийн Эрүүл мэндийн төвийн барилга 1958 оноос хойш ашиглагдсан бөгөөд өдгөө 52 жил болж байгаа юм. Тиймээс 2500 орчим хүн амтай тус суманд 10 ортой, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ.

Эрүүл мэндийн яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв техникийн хяналтыг гүйцэтгэж барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай явж байна. Тус эмнэлгийн дотор заслын ажил, гадна хашаа зам талбайн тохижилт, шугам сүлжээний ажлууд дууссан талаар хариуцсан инженер мэдээллээ.

Барилга угсралтын ажлыг Барилга байгууламж ХХК-ны зураг төслөөр Арвин бэлт ХХК гүйцэтгэж байна.
Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616878
1 эможи
Барилгын хөгжлийн төв
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up