Ц.МӨНХЖАРГАЛ: Мөнгөн усыг хууль бусаар оруулж ирэх, тээвэрлэх явдал их байна
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг зохион байгуулж байгаа. Тэгвэл уг аяны хүрээнд Химийн хорт аюултай бодис гэж юуг хэлэх вэ?, химийн хорт аюултай бодисын тээвэрлэлт, зөвгөөрлийн талаар доорх нэвтрүүлгийг бэлтгэлээ. Нэвтрүүлгийн үеэр Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Ц.Мөнхжаргал "2019 онд химийн хорт бодис хууль бусаар тээвэрлэсэн хэрэг нилээдгүй бүртгэгдсэн бөгөөд үүний дийлэнхийг Мөнгөн усны хэрэг эзэлж байна" хэмээсэн нь анхаарал татсан тоон үзүүлэлт байлаа.









