ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж мөрдөөгүй сургалтын төвийн үйл ажиллагааг зогсооно

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

УОК-ын өчигдрийн хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх асуудлыг хэлэлцсэн бөгөөд маргааш буюу энэ сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гарна гэдгийг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр тэмдэглэв.   

Тэрбээр "Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс анги танхимыг цэвэрлэж, тусгай зөвшөөрөлтэй компаниар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх анхан шатны бэлтгэл хангагдсан гэж үзнэ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй сургалтын төвүүд ЭМЯ, ОБЕГ, МХЕГ-ын цахим хуудсанд байгаа зөвлөмжийг сахиж мөрдөнө. Мөн багш нартаа зөвлөмжийг танилцуулах, сургалтад хамрагдаж байгаа хүнээ сайтар бүртгэхийг хүсэж байна.

Эхний ээлжинд суралцагч хоорондын зай нь 1.5 метр, 10 хүртэлх хүнтэй, богино цагаар хичээллэх сургалтын газруудыг үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зөвшөөрч байгаа" гэв.

МХЕГ-аас сургалтын төвүүдэд хяналт шалгалт хийх бөгөөд хэрэв зөвлөмжийг дагаж мөрдөөгүй, зохих бэлтгэлийг хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616837
1 эможи

keyboard_arrow_up