Эрүүл ахуйн гэрчилгээгүй их хэмжээний сүүн крем, бялуу чимэглэлийг хил нэвтрүүлэхээр завджээ
2020 оны 5 сарын 05
Иргэн А энэ сарын 4-нд Замын-Үүд боомтоор экспортлогч орны чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй 600 кг /50 хайрцаг/ сүүн крем, 80 кг /4хайрцаг/ бялуу чимэглэлийг өөр бараа бүтээгдэхүүнээр далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн хураасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
616836
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс