Зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг дээрэмддэг гурван бүлгийг илрүүлэв

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

Автомашины цонх хагалж хулгайн гэмт хэрэг үйлдэхээс гадна дээрэм хийдэг гурван бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шөнө оройн цагаар, тус нутаг дэвсгэрт, "Приус" маркийн авто машинтай, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан, бусдын гар утас, бэлэн мөнгө эд зүйл дээрэмддэг этгээдийг илрүүлжээ.

Мөн автомашины гурвалжин шилийг хагалж цүнх, үнэт эдлэл, эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдүүдийг илрүүлэн дайчлан баривчлан, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
9
616834
28 эможи

Иргэн
2020-05-07 10:06
Хайран залуус. Эр эмгүй хулгай дээрмээр амьдрах замыг сонгож л байдаг. Яана даа, ийм иргэдтэй улс. Хулгайчид гишгэх газаргүй гээд л сүржин мэдэгддэг байж билээ. Одоо ч бизнесийн төрөл болж дээ манайд. Машинаа хулгайд алдчихаад очиход цагдаа бүртгэж аваад л чимээ тасарчихдаг юм билээ. Тэгэхээр хулгайч нарт таатай боломж байгаад байгаа болохоор л хулгайн бизнес улам цэцэглээд байна даа. Яамаар ч юмб дээ.
Zochin
2020-05-06 13:44
Muuhai vumaa iim saihan zaluus bj
keyboard_arrow_up