“Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна“

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдө р/2020.05.05/ ээлжит мэдээллийн хурлаа хийж, чартер нислэгийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн хугацаанд гадаад улсаас гурван удаагийн тусгай нислэг үйлдэж 800 иргэнээ татан авлаа. Гурван удаагийн нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татан авах ажлын зохион байгуулсан. Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийн хувьд зохион байгуулалтын ажил маш хүндрэлтэй байлаа. Улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон энэ үед эдгээр улсуудад байгаа ЭСЯ, Консулын газрууд хүчин чармайлт гарган ажилласныг тодотгож хэлмээр байна.

Иргэдийг татан авах ажлыг зохион байгуулсаар байгаа ч өнөөдрийн байдлаар 10,076 иргэн гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа.

Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэнд Монголоос эх орондоо буцах боломжийг олгож, явууллаа.

Бид УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Үүний дараа дахин БНСУ-руу нислэг үйлдэх асуудал яригдах байх." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
616832
1 эможи

Зочин
2020-05-05 12:44
enetheg ulsaas mash jaraltai irgedee tataj awah heregtei.
keyboard_arrow_up