Ерөнхий сайд асан С.Баяр нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 8:30 цагаас эхэлсэн. Шүүх хуралдааны үеэр   яллагдагч  Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн  авч  шүүх  хурлыг энэ сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Тэднийг  АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616825
0 эможи
keyboard_arrow_up