Баянзүрх дүүрэгт том оврын хоёр машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт том оврын хоёр машин мөргөлдсөн осол өнөөдөр гарсан байна.

"Ослын улмаас хоёр хүнийг яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ рүү авч явсан байна"

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучин товчооны зүүн талын зам дээр Hino маркийн том оврын ачааны машин,  том оврын машины чиргүүлтэй мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас хоёр хүнийг яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ рүү авч явсан байна. 

Өнөөдөр гарсан осолд нийт таван машин өртсөн. ОБЕГ-ын аврах багийнхан ирж, жолооч нарыг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ.

Хөдөлгөөний ачаалал бага үед тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцдог, урд өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд хөдөлгөөнд оролцдог зэрэг зөрчлөөс болж осол гарч байна" гэв.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Hino маркийн машин нийт таван машиныг мөргөсөн осол гарлаа. Хэргийн газар дээр манай албаныхан ажиллаж байна. Зам сайжраад ирэхээр жолооч нар хурд хэтрүүлдэг, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог нь осол аваар гарахад нөлөөлдөг. Өмнө нь Баянхошуунд хоёр удаа ноцтой осол гарч байсан. Том оврын машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай байна. Ослын улмаас зам дээр түлш асгарсан." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
4
angry an post
2
616816
14 эможи

жолооч
2020-05-07 06:14
Үнэмлэхтэй нь үнэн. батлагдсан, эрх хасагдаагүй тохиолдолд л сануулах. бусад тохиолдолд сануулах арга хэмжээ байж болшгүй ээ
жолооч
2020-05-05 15:08
Зов зуйтэй анхаармаар зуйл ярьж байна. Дурэм зорчсон бол торгуулийн арга хэмжээ авах нь зов. Сошейлээр торгох биш сануулдаг баймаар байна г м балай асуудлыг гаргаж байсан. Сануулах асуудал байж болохгуй.
keyboard_arrow_up