ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна

2020 оны 5 сарын 03

“Халдвар шүлсээр дамждаг тул нэг савнаас идэж, уухгүй байхыг анхааруулж байна”

ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

МЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

247 оронд энэ халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

924 хүн хяналтанд байгаа бөгөөд өчигдөр 115 хүн ажиглалтаас гарч гэрийн 14 хоногт шилжсэн байгаа. Япн, Герман, БНСУ-аас Монголын иргэд холбогдож мэдээлэл авч байгаа. Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол хэрэглэх хэрэгтэй 

АНУ-д 1,1 сая гаруй хүн өвдсөн бөгөөд нас баралтын тоо 66000 гаруй болсон байна. Лабораторын шинжилгээ 6,5 саяыг хийсэн байна. Танхимын хичээлийг энэ хичээлийн жилд нээхгүй хэмээн мэдээллэсэн байна. Франц 166 нэмэгдсэн бөгөөд эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орох хүмүүсийн тоо аажмаар буурсан байна. Хөл хориог хоёр сарын турш үргэлжлүүлэхээр болжээ.

Итали улсад өчигдрийн байдлаар 1900 орчим хүн халдвар авсан бөгөөд  474 хүн нас баржээ. 

ОХУ-д өчигдөр 10000 орчим халдвар авсан 57 нас баралт нэмэгдсэн. Москва хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон байна. Хөл хориог улам чангаруулж долоо хоногт нэг удаа гэрээсээ гарах чиглэлийг өгч ажиллаж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616763
1 эможи
keyboard_arrow_up