Баталгаажсан данстай иргэдэд ногдол ашгийг нь олгож эхэлжээ

2020 оны 5 сарын 02

Arslan.mn

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө иргэдийн дансанд орж эхэлжээ. Тодруулбал, үнэт цаасны данс нь баталгаажсан 300 гаруй мянган иргэний данс руу мөнгө нь шилжиж эхэлсэн байна. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн албаны менежер Э.Баатарцогт “Иргэдийн данс руу өнөөдрөөс эхлээд орж эхэлсэн. Данс нь баталгаажсан иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгө нь орж байна. Баталгаажсан данс гэдэг нь Брокерын компанид нээлгэсэн дансыг хэлж байгаа юм. Иргэдийн данс руу мөнгө орохдоо Монголбанкнаас багц гүйлгээ хийгдэж, тухайн иргэний харилцдаг банканд шилжинэ” гэсэн тайлбар өгч байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
5
angry an post
4
616758
20 эможи
keyboard_arrow_up