М.Энхсайханыг батлан даалтад ГАРГАСАНГҮЙ
2020 оны 5 сарын 01
М.Энхсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр хянан хэлэлцээд М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон аж.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








616722
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс