“Гэнэт баяжсан“ гэх тодотголтой Х.Эрдэнэбаатарыг гэнэдэж сонгох уу
Сонгууль дөхөөд, УИХын гишүүн болж хуулиас дээгүүр амьдрах, төсвөөс хулгай хийж баяжих сонирхолтой хүмүүс идэвхжиж, ард түмэнд хайр зарладаг. Тэдний нэг болох 34 насандаа аль хэдийнэ тэрбумтнуудын эгнээнд жагсах болсон Х.Эрдэнэбаатар гэгч. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн тэрбээр өнгөрсөн хугацаанд “Чинээлэг малчин” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, тойргоо услаж эхэлсэн.
Гэвч нутгийнхан нь түүнийг “Огцом баяжсан” хэмээн жиг жуг хийлцдэг. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр Европын хэд хэдэн баячуудын бохир мөнгийг Монголоор дамжуулж угаасныхаа хөлсөнд 50 тэрбум төгрөгийн унацтай ажилласан гэлцдэг. Тэр ч бүү хэл 500 сая ам.доллар угаасан байж болзошгүй хэргээр хууль хяналтын байгууллагад ч шалгагдаж байгаа сураг байна.Монголчууд өнгөрсөн хугацаанд нам харж сонголт хийснийхээ горыг хангалттай амссан. Одоо ч амссаар байгаа. Харин энэ удаагийн сонгуулиар өөр сонголтыг "хайж" буй нь нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитад хянуулахаар өгсөн бие даагчид. Монголын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 208 бие даагчидтай сонгууль энэ жил болно.
Өөрөөр хэлбэл аль нэг намын харьяалалтай, авсан идсэн хэргийн “түүхтэй”, эргэлзээ төрүүлсэн “эргэлтийн хөрөнгө”-тэй хүмүүсээс монголчууд зайлхийж байна.
Ийм намтартай хүмүүс УИХ-д гарангуутаа “хайр зарлаж” байсан иргэдээ таг мартаж, хамаг тендер хуу хамж, халаасаа нь зузаалдаг гэмтэйг өмнө нь Хөвсгөлөөс сонгогдож байсан гишүүдийн зарим нв яруу тодоор харуулчихсан.
Тиймээс Хөвсгөлийнхөн “Гэнэт баяжсан” гэх тодотголтой Х.Эрдэнэбаатарыг гэнэдэж сонгох нь юу л бол...
Эх сурвалж: tovch.mn
|