Тусгай нислэгээр 7 улсаас 278 иргэнээ эх оронд нь авчирлаа

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас нийт 273 иргэнийг авчирч байгаа тусгай нислэг өчигдөр 20.40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Нислэгийн бүрэлдэхүүнд багтсан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллав.

УОК-ын шийдвэрээр маргааш буюу 5 дугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтан нислэгээр БНСУ-д байгаа 271 иргэнээ авна. 

Харин 5 дугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 13 улсаас 263 иргэн ирнэ. Ийнхүү гурван удаагийн тусгай нислэгээр 807 иргэн эх орондоо ирэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616710
1 эможи
keyboard_arrow_up