Өнөөдөр иргэдэд ЦАХИМААР хууль зүйн зөвлөгөөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгнө

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

Энэ жилийн хувьд “Ковид-19 -ийн халдвараас сэргийлж, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар сургалт, хурал, цуглаан зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул энэхүү шийдвэрийг дагаж, иргэдийг олноор цуглуулах боломжгүй болсон ч хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Прокурорын ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх болно.

Тодруулбал, Төрийн байгууллагаас иргэдэд өгдөг зарим төрлийн архивын мэдээлэл, лавлагааг нийслэл болон 21 аймагт нэгэн зэрэг үзүүлэх, Нотариатын танхимын гишүүн хуульч, нотариатч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

Мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нар үндсэн хууль, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр теле хичээл бэлтгэж, телевиз радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр цацаж, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах болно.

Мөн энэ өдөр Монголын Хуульчдын холбооны 75050801, 75050802, 75050803, 75050804 утсаар шууд холбогдож, хууль эрх зүйн зөвлөгөө авах боломжтой. Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616709
0 эможи
keyboard_arrow_up