Сийлбэрч охин бүтээлүүдээ цагдаагийн газар, тоглоомын талбайд байрлуулжээ
Монголын хамгийн залуу сийлбэрч Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч, 13 настай Х.Энхжингийн бүтээлээс толилуулж байна.
Х.Энхжин сургуулиа төгсөөд цагдаа болох хүсэлт мөрөөдөлтэй бөгөөд үүний хажуугаар улс орон даяар хөл хорио тогтоож сургууль амарсан энэ цаг үед ээжээсээ сийлбэр хийхийг сурч өөрөө зургаа гарган, төрөл бүрийн бүтээлүүд хийхийн сацуу компьютер дээр 3D зураг бие даан зурах, төгөлдөр хуур тоглож сурахаар шамдаж байгаа аж.
Хийсэн бүтээлүүдээсээ цагдаагийн газар болон цагдаагийн тасаг, хүүхдийн тоглоомын талбайд байрлуулжээ. Хамгийн сүүлд хийсэн, замын хөдөлгөөний аюулаас сэрэмжлүүлэх, цагдаагийн алба хаагчийн дүр бүхий бүтээлээ Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн 50а гудамжны төв зам руу харсан хэсэгт байрлуулжээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР
|