Хорио цээрийн дэглэм хүүхэд, багачуудад хүнд тусч буйг анхаарууллаа
Дэлхий даяар нүүрлээд буй Covid 19 цар тахалхүн төрөлхтний хувьд нэгэн том сорилтыг бий болгоод байна. Энэхүү цар тахлын тархалтыг багасгах, зогсоох, хүн амыг хамгаалах зорилгоор дэлхий даяар олон эмч, мэргэжилтэн, шинжлэх ухааны байгууллагууд цаг наргүй ажиллаж байгаа билээ. Мөн олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, идэвхтэй иргэд ч өөрсдийн сэтгэл зүрхээ гарган сайн дураар идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.
ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН-ы хүрээнд салбар хуралдааныг энэ цаг үед бидэнд тохиолдоод буй сорилттой холбоотойгоор “НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ОРОЛЦОО” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр 2020.04.23-ны өдөр 16:00 цагаас зохион байгууллаа.
Дашрамд дурдахад JCI Монгол байгууллага нийгэмд үйлчилдэг байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, туршлага солилцуулах зорилгоор ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН-ыг 2019 онд анх санаачлан төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж байсан билээ.
Дээрх цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Ротари клуб Монгол, Хүүхдийн ивээн сан зэрэг байгууллагууд оролцож, өнөөгийн үед хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар болон цаашдаа бид хамтран юу хийх боломж байгаа талаар ярилцсан юм.
Мөн энэ үеэр Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага Түргэвчилсэн судалгааг хийсэн бөгөөд үр дүнгийн талаар бидэнтэй хуваалцлаа. Уг судалгаанд зорилтот өрхүүд буюу амьжиргааны төвшин доогуур буурай өрхийн орлого дунджаар 200 мянган төгрөгөөр буурсан бол жижиг бизнес эрхлэгчдийн 50 хувь нь хаалгаа барьсан, гурван өрх тутмын нэг нь цалингийн орлогогүй ба гар угаах зориулалтын угаалтуургүй, арван өрх тутмын зургаа нь стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаа талаар харамсалтай үр дүнгүүд гарсан байна.
Цар тахлын энэ үед гарын болон ахуйн ариун цэврийг сайтар сахих ёстой гэвч өнөөдөр эдгээр асуудлууд манай улсад тэр дундаа гэр хорооллын айл өрхүүдэд бүрэн шийдэгдэж чадаагүй байгаа нь харамсалтай.
Мөн эдгээрээс гадна цахим хэлэлцүүлгийн үеэр доорх асуудлуудыг бид нэн тэргүүнд шийдэх шаардлагатай тулгамдаад буй асуудлууд гэж үзсэн.
Гэртээ байгаа хүүхдүүдийн ухаалаг утасны зөв хэрэглээ, тоглоомд донтохоос сэргийлэх
Урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг нийгэмд хүргэх
Амьжиргааны төвшин доогуур өрхүүдэд зориулсан үйл ажиллагааг хийх
Тусгаарлалтад байгаа иргэдийн сэтгэл зүйд анхаарах, тусгаарлагдах нь таны нийгэмдээ хийж буй чухал зүйл гэдгийг ойлгуулах
Жижиг дунд бизнесүүдийг дэмжих хөтөлбөр
Эртилрүүлэх, өвчнийг нийгэмд тархахаас сэргийлэх аргах эмжээнүүд авах
Нийгмийн харилцаанд оролцохдоо зай барих талаар ухуулах сурталчилгааны ажил, зөвлөмж, чигүүлэгүүд
Гарын ариун цэвэр болон хувийн ариун цэврийг сайн чиглэлээрх ажлууд
Халдваргүйжүүлэх уусмалын хангамжийн асуудал
Гарариутгагчийгнийгэмд хүртээмжтэй хангамжтайбайлгахаданхаарах
Тусгаарлалтад байгаа хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол хүнсний хангамж
Үйлчилгээний байгууллагуудад тэр дундаа ресторан, хоолны газруудад зай барьж суух талаарх асуудлууд
Гэр хорооллын орчинд цэвэр ундны усны хүрэлцээ, усны савны хангамж
Гэр хорооллын 00 болон хог хаягдлын цэвэр байдал, ариутгал гэх зэрэг олон сайхан санал санаачлаг-ууд гарсан билээ.
Дээрх санал санаачлагуудад үндэслэн JCI Монгол байгууллагын зүгээс холбогдох байгууллагуудтай дараа дараагийн шатны хамтын ажиллагааг эхлүүлж, Цар тахлыг амжилттай даван гарахад хувь нэмрээ оруулахын төлөө ажилласаар байх болно.
JCI МОНГОЛ ТББ