Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 273 хүн ирнэ
2020 оны 4 сарын 30
Ойрын хугацаанд нийт гурван онгоцоор гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авч ирэхээр болсон. Тэгвэл өнөөдөр “МИАТ” ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор (долоон улсаас) нийт 273 хүн эх орондоо ирнэ.
Мөн тавдугаар сарын нэгэнд Сөүл-УБ нийт 271 зорчигч, тавдугаар сарын 02-нд Франкфурт-УБ /транзит/ нийт 13 улсаас 263 иргэн тус тус ирэхээр болсон. Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр нийт 800 гаруй иргэн ирэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
616682
1 эможи