СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын фэйсбүүк хаягийг хакерддаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

2020 оны 4 сарын 30

Arslan.mn

Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авах, нэвтрэлт хийж мэдээллийг өөрчлөх, бусдад худалдан борлуулах хууль бус үйл ажиллагаа идэвхжиж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс фэйсбүүк орчинд пишинг хортой холбоос буюу линк ашиглан иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олзворлон авч их хэмжээний мэдээллийн бааз үүсгэсэн, бусдад худалдан борлуулахаар бэлтгэж байсан этгээдүүдийг илрүүлэн, хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэн та үл таних этгээдээс илгээсэн сэжиг бүхий холбоос буюу линк руу орохгүй байх, фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг бичиж оруулахгүй байхыг анхааруулж байна, та яг одоо нууц үгээ шинэчилнэ үү хэмээн Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616677
3 эможи
keyboard_arrow_up