Соёмботой ууланд дахин нэг гал гарч, нэг га талбай шатжээ
2020 оны 4 сарын 29
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд өнөөдөр дахин гал гарсан байна.
Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 15:59 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах 14 дүгээр ангийн есөн албан хаагч ажиллан, галыг бүрэн унтраасан тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Галын улмаас нэг га газарт шар өвс шатсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
1
616655
7 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс