“Нийт 60 иргэн тусгаарлалтын төлбөр болох 39,5 сая төгрөгийг төлөөгүй“

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаад улсаас иргэдээ хэрхэн татан авах талаар мэдээлэв.  Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Тэрбээр " Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зарим авиа компаниас Улсын Онцгой комисст хандан гадаад улсаас иргэдийг татан авахад дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. 

Одоогоор тусгай үүргийн нислэгийг гэрээт улс орнуудад "МИАТ" ТӨХК л нислэг үйлдэж байгаа. Бусад компанид нислэг үйлдэх боломж байхгүйг өчигдөр УОК-ын хурал дээр албан ёсоор мэдэгдсэн.

Цаашдаа гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагаа тасралтгүй явагдана. 9,900 гаруй иргэн эх орондоо ирэхээр хүсэлтээ гаргасан, өдрөөс өдөрт энэ тоо нэмэгдэж байна.

Хоёрдугаар сарын 1-нээс хойш 4,300 гаруй иргэнээ татан авсан. Тэдний 2,195 нь төлбөрөө төлснөөр 1.7 тэрбум төгрөг нь тусгаарлах байрны зардалд орсон. Харин 60 иргэн тусгаарлах байрны төлбөр 39.5 сая төгрөгийг төлөөгүй.

БНХАУ-д ял эдэлж байсан төлбөрийн чадваргүй хүмүүс ч үүнд багтсан тул асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
2
angry an post
1
616648
7 эможи

keyboard_arrow_up