​Л.Амармөрөн: Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 21 хувиар БУУРСАН

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулга мэдээлэл авлаа.

Тэрээр “Нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр улиралд 5560 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнө оны үзүүлэлтээс 21 хувиар буурсан байна. Өмчлөх эрхийн гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлдэг.

Өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15-34, гэр бүлийн хүчирхийлэл 34.9 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн гаралтыг бууруулахад маш олон хүчин зүйлс нөлөөлж байгаа.  Тухайлбал иргэдийн эрх зүйн ухамсар нэмэгдсэн, ямар төрлийн үйлдэл нь гэмт хэрэг болох вэ гэдгийг ойлгож мэддэг болсон байна.

Мөн нийслэлээс гэмт хэргийн гаралтыг бууруулахаар техникийн болон хөрөнгө санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлж байгаа нь гэмт хэргийн гаралтыг буруулахад томоохон дэмжлэг болж байна.

Өнгөрсөн онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Цагдаагийн удирдах газарт 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө санхүүгийн зардлаар бид бодитой ажлуудыг хийсэн. Тухайлбал олон нийтийн цагдаагаар  224 ажилтныг ажиллуулсан, дулааны улиралд морьтой эргүүлийн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн хөдөлгөөнт эрүүлийн автомашинуудын 40 орчим хувийг бүрэн шинэчилж өгснөөр гэмт хэргийн дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очих боломж бүрдсэн” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616645
1 эможи

keyboard_arrow_up