“Хоёр сартай жирэмсэн хүнийг авах уу, зургаан сартайг нь авах уу гэсэн хэцүү сонголтыг хийж, иргэдээ авчирч байна“

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийж, энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгээр иргэдээ татан авах ажлын талаар мэдээлэл өглөө.

"Дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч ирнэ"

Тэрбээр "УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. Зорчигчийг сонгон шалгаруулах тал дээр байнга асуудал гардаг. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авахаар гурван тусгай нислэгийг хийх гэж байна.

  1. Эхний буюу дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч
  2. Тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч
  3. Тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.

Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь 0-2 насны хүүхэд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнээ аваад явж байгаа гэж ойлгож болно.

Үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг хамруулахаар болсон. Оюутны байргүй болсон болон бусад шалтгаантай оюутнуудыг авчирна. Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд сатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээс боломжоороо аваач ээ гэсэн хүсэлт тавьсныг харгалзан үзэхээс аргагүй байна.

Ингээд иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаад МИАТ компанид хүргүүлсэн.

Зорчигчдыг сонгоход бид маш төвөгтэй шийдвэрүүдийг гаргаж байгаа. АНУ, Европын орнуудад байгаа иргэдээс 3,000 гаруй хүн нутаг буцах хүсэлт гаргасны 1,074 нь УОК-оос тавьж байгаа таван шаардлагыг хангасан бөгөөд тэднээс 273 хүнийг сонгож авах ажлыг хийлээ. УОК-т ирж байгаа өргөдөл дээр эрүүл мэндийн шалтгаан зонхилж байгаа. Тиймээс ЭМЯ, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаад аль нь хуурамч вэ гэдгийг тогтоогоод явж байна.

Зургаан сартай жирэмсэн эмэгтэйг авчрах уу эсвэл хоёр сартай жирэмсэнг нь авчрах уу, хавдрын сүүлийн шатанд орсон хүнээ авах уу, эхний шатандаа байгааг сонгох уу гээд маш хэцүү сонголтуудыг хийж байна" гэв.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
616643
2 эможи

pkxny
2020-04-30 08:06
Эрхтэн солиулах мэс засалд орсон, донор болсон хүмүүсээ очергүй ав л даа. Сэүлээс дүү маань ирж чадахгүй байна.Эмх замбараагүй байдалд нь ч очиж чадахгүй байгаа.
зочин
2020-04-29 23:25
УОК сайн ажиллаж байгаа үү амжилт хүсье Бас хүмүүсээ авчир гээд байгаа мангаруудаа авчирах үгүйг та нар мэддийн биш өөрсдийнхөө нөхцөл байдалдаа тохируулан нөөц болооцоогоо харж үзэж авчираадл байгаа биздээ нэгл буруу хөдөлвөл аюул ойрхон байгаа гэдгийг санаарай
Зочин
2020-04-29 18:18
Тусгаарлах байрны хүрэлцээ боломжоо харгалзан авчирч бна шүү дээ.үүнийг ойлгох хэрэгтэй
Зочин
2020-04-29 15:17
Тэгэж их сонголт хийх хамжээнд очтол доошоо ороод байхдаа ч яахав дээ Монгол улс, бүхэл бүтэн улс мөн юм бол Хятад Оросуудыг ч болтугай гуйгаад онгоцнууд гаргуулж иргэдээ авчраач Бараг хэн нь онгоцонд суух вэ гэдэг алалцаан болох гээд байхад
keyboard_arrow_up