“Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 800 гаруй иргэнээ татаж авахаар бэлтгэлээ хангаж байна“

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаадаас иргэдээ татан авах болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян " Онцгой комиссын 20 дугаар хуралдаан өчигдөр болсон. Халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. 

УОК, Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс хойш гадаад улсаас тусгай үүргийн найман нислэгээр 1,800 гаруй иргэнээ эх оронд нь авчирсан.

  • Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл, 
  • Тавдугаар сарын 1-нд Сөүл,
  • Тавдугаар сарын 2-нд Франкфурт руу тусгай нислэг үйлдэж, нийт 800 гаруй иргэнээ татаж авахаар бэлтгэлээ хангаж байна. 

Гадаадын улсуудаас эх орондоо ирэхээр 9,900 гаруй иргэн өргөдлөө өгсөнөөс хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилан, нотлох баримтаар баталгаажуулан тусгай үүргийн нислэгт багтаасан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616642
0 эможи

keyboard_arrow_up