Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, М.Энхсайхан нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар АТГ-аас 73 хэргийг шүүхэд шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлжээ. Олны анхаарал татсан, төрийн өндөр, албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдох хэргүүд үүнд багтаж байна.  Тодруулбал:   

  • Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг; 
  • УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг; 
  • УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг; 
  • Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг; 
  • Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг; 
  • Монгол Улсын Засгийн газар, “Айванхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айванхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад холбогдох хэрэг; 
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ариунбаатарт холбогдох хэрэг; 
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэрэг; 
  • Нэр бүхий шүүгч нарт холбогдох хэрэг; 
  • Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбатад холбогдох хэрэг; 
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсантай холбогдох хэрэг; 
  • “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг; 
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэг; 
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт холбогдох хэрэг; 
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэргийг тус тус шүүхэл шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлжээ. 

Эх сурвалж: АТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616638
4 эможи

Зочин
2020-04-30 08:23
Гарамгай баатар, портуна Батбаяр, Дорлигжав. хэн хэн ч билүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаасан тэр бум, тэрбумын хэргийг сэргээж хохирлоо төлүүлээчээ.
ТӨРИЙН АЛБА ХУЛГАЙЧ НАРААР ДҮҮРЧИХ ГЭЖ ЯААСАН ХАРИУЦЛАГГҮЙ НИЙГЭМ БЭ
2020-04-30 07:51
ХУЛГАЙ
ЗОЧИН
2020-04-29 13:01
ШҮҮХ БААХАН ЦАГ АВСНЫ ДАРАА ХОЙШЛУУЛЛАА БУЦААЛЛАА ГЭЭД 2 ЖИЛИЙГ АВНА ЭНЭ ХООРОНД СОНГУУЛЬД ОРЖ ХУЛЬХДААД БҮГД УИХ ГҮШҮҮД БОЛНО ХЭРГЭЭ ЗАМХАРААНА АРД ОЛОН ХОХИРООД ХУЛГАЙЧИД ИНЭЭЛДЭЭД ДУУСМАНА ШҮҮХИЙГ ЯАНА АА ҮНЭНЭЭР ЯВЖ ҮХЭР ТЭРЭГЭЭР ТУУЛАЙ БАРЬДАГ БАЙДАГГҮЙ
keyboard_arrow_up