Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэж байгаа тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнодын тал нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 5 дугаар сарын 1-нд зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 5 дугаар сарын 1-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.









