НОГООН ДУУ ХООЛОЙ: Нийслэлд бүртгэгдсэн хууль бус ан агнуурын ТАЙЛАН

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар хөдөө орон нутагт хууль бусаар агнагдсан саарал чоно, шар үнэг, бор туулай, тарваганы эд эрхтэн, арьстай түүхий мах зэргийг тээвэрлэж Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан нийт 20 удаагийн зөрчлийг илрүүлж, зөрчил гаргагчдад нийт 5.700.000 төгрөгийн торгууль, 22.662.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус ан агнуур, мод, ойн дагалт баялаг, байгалийн ургамал бэлтгэлт, тээвэрлэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай 2019 оны тайлангаас голлох баримтуудыг хүргэж байна.

Хяналт шалгалтыг нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр болон нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах авто тээвэр шалган бүртгэх товчоод, төмөр замын вокзал, нисэх буудал, томоохон зах худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй болон тэдгээрээр үйлчлүүлж буй иргэд, хуулийн этгээдүүдэд зохион байгуулж, байнгын хяналт, хөдөлгөөнт эргүүл гэсэн хэлбэрээр хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтаар 2019 онд нийт 80 гаруй гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй үйлдлүүд илрүүлсэн. Үүнд:

Тарвага- 40 орчим удаагийн үйлдэл - 500 гаруй ширхэг,

Саарал чоно- 5 удаагийн үйлдэл - 14 ширхэг,

Шар үнэг- 2 удаагийн үйлдэл - 16 ширхэг,

Хярс үнэг- 3 удаагийн үйлдэл - 5 ширхэг,

Ойн зэрлэг гахай- 3 удаагийн үйлдэл- 5 ширхэг,

Халиун бугын чив- 1 удаагийн үйлдэл- 5 ширхэг,

Зэгсний зэрлэг гахай- 1 удаагийн үйлдэл- 1 ширхэг,

Алтайн хойлог шувууны мах- 4 удаагийн үйлдэл- 5 ширхэг,

Ятуу шувууны мах-1 удаагийн үйлдэл- 2 ширхэг,

Зохих зөвшөөрөлгүйгээр шувуу барьсан- 5 удаагийн үйлдэл- 3 толгой идлэг шонхор, 10 толгой ногтруу, 223 толгой тагтааг байгальд нь эргүүлэн тавьсан байна.

Загас-5 удаагийн үйлдэл- Тул загас 5 ширхэг, бусад загас 71 ширхэг /зэвэг, монгол хадран/,

Хонин арц- 2 удаагийн үйлдэл- 1.1 тн орчим,

Мансууруулах төрлийн ургамал- 4 удаагийн үйлдэл- нийт 57кг орчим,

Хуш модны самар- 1 удаагийн үйлдэл -150 кг,

Түлээний мод- 1 удаагийн үйлдэл- 1,5 м/куб,

гарал үүслийн гэрчилгээ дээр заасан хэмжээнээс хэтрүүлэн мод, модон материал тээвэрлэсэн байж болзошгүй- 2 удаагийн тохиолдол зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлжээ.

Эдгээрээс зөрчил гаргасан нь тогтоогдсон 7 хуулийн этгээдэд нийт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгууль, 42 хүнд нийт 11.750.000 /арван нэгэн сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн торгууль, нийт 42.784.000 /дөчин хоёр сая долоон зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэн тарвага барих зорилгоор хавх тавьсан байсныг илрүүлж, улсын байцаагчийн актаар хурааж, зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 3 толгой идлэг шонхор, 10 толгой ногтруу, 223 толгой тагтааг байгальд нь эргүүлэн тавьж хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мөн хяналт шалгалтын хүрээнд томоохон зах, худалдааны төвүүдэд лангуу түрээслэгч 10 орчим иргэн чонын шагай, соёо зэрийг дуурайлган хийж, жинхэнэ мэтээр тайлбарлан худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу ШӨХТГ-т шилжүүлж арга хэмжээ авхуулжээ.

Тухайн хяналт шалгалт 2020 онд үргэлжлэн хийгдэж байна. 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар хөдөө орон нутагт хууль бусаар агнагдсан саарал чоно, шар үнэг, бор туулай, тарваганы эд эрхтэн, арьстай түүхий мах зэргийг тээвэрлэж Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан нийт 20 удаагийн зөрчлийг илрүүлж, зөрчил гаргагчдад нийт 5.700.000 төгрөгийн торгууль, 22.662.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж ажиллаад байна.

Эх сурвалж: n24.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616596
0 эможи
keyboard_arrow_up