“Генералуудын өдөр” өнөөдөр тохиож байна
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 76 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ТЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, Цагдаагийн хурандаа М.Энх-Амар нар цэргийн дээд генерал цол хүртсэн билээ.
Жил бүр энэхүү өдөрт зориулан Сүхбаатарын талбайд хүндтэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Харин энэ удаад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг хориглосонтой холбоотойгоор ямар нэгэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй юм байна.