СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн автомашинтай шатаж амь насаа алджээ

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

Өчигдөр 22.13 цагийн орчимд тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн 4 зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:28 цагт очиж, 5 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О /36 настай, эрэгтэй/, Г /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тус хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Иймд, Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биендээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
25
ouch an post
6
confuse an post
1
angry an post
1
616577
41 эможи

keyboard_arrow_up