Б.БААТАРХҮҮ: Иргэн Б.Цэгмидийг цагдаагийн албан хаагч зодсон асуудал байхгүй

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

АН-ын дэргэдэх АЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, машинтай жагсагч Б.Цэгмид өчигдөр Өмнөговь аймгийн цагдаад нарт зодуулсан хэмээн бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Мөн түүний эмнэлгийн тусламж авч буй зураг ч сошиалд тавигдан иргэдийг талцуулаад байна.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгчээ. Тэрбээр "Энэ асуудлаар Өмнөговь аймгийн цагдаагийн газартай холбогдсон. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний бие болон эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Үүнийг хамт явсан хүмүүс нь гэрчилнэ. Бичлэг нь ч бий. Эмчийн зүгээс харшлын шинжтэй байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэж харшлаа эмчлүүлэх үү гэхэд өөрөө миний бие зүгээр гээд гараад явсан байна. Иргэн Цэгмид өөрөө ч цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй гэж хэлсэн нь бичлэгт байгаа. Шаардлагатай гэж үзвэл энэ бичлэгийг бид үзүүлж болно.

Дөнгөж сая эмнэлгээсээ гараад явсан байна. Цагдаагийн албан хаагчид эрх чөлөөнд нь халдсан асуудал огт байхгүй. Бүх юм камерын бичлэгтэй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616576
4 эможи

Зочин
2020-04-28 13:03
Өмнөговийнхон бүгдээрээ хужаа болчоо юу? Өөрсдөө эргүү төлөг шиг ямар ч тэмцэлгүй өтлөлхөд үлдээх өвөлжөө бууц хашаа байшингүй үххэд зовлогоо булах энгэр ээвэр газаргүй болох гэж байж юу хуцацгаад байгаа юм бэ?
ЗОЧИН
2020-04-28 11:33
АН ЫН ШИЯНЗ ТОГЛОЛТ ЦАГДААГ ХАРЛУУЛАХ УЛС ТѲР ХИЙХ АРГА ЯДУУ Ч ЮМ БОЛДОГОО
онч
2020-04-28 10:48
Загдаа , Цэгмэд мэтийн бүдүүлэг танхай хүмүүст дөрлүүлээд явж байдаг яачихсан цагдаагийн байгууллага вэ. Захиалгаар "шантааж" хийдэг , төрийн ажилд саад учруулдаг , гүтэгдэг , доромжилдог иймэрхүү хүмүүстэй хатуу хариуцлага тооцоочээ. "Шантаажилж " мөнгө олдог , захиалга биелүүлдэг , гүтэгдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байхад тагнуул , цагдаа яагаад ажиллахгүй байнаа цаашдаа ингээд л олон түмнийг турхираад л баатар дүр эсэгсэн хүмүүс үймүүлээд л явах уу
Зочин
2020-04-28 09:24
Улс төрийн захиалгатай солиотой хийтэй гарууд орон нутагт ирж төр түмний ажил амьдрал үймүүлээд байх юм бол цагдаа биш бид зодно шүү. Улс төр солиорлоо хийдэг газараа солиотой газраа хийгээрэй. бидэнд амь амьдралаа зохицуулах түмэн асуудал энэ цаг үед байна. Битгий нутаг оронд ирж корона тараах гээд байгаарай новшнуудаа
keyboard_arrow_up