110 кг ургамлын үр нууж хилээр гаргахыг завджээ

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лабораторийн 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харъяалалын дагуу шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616561
1 эможи
keyboard_arrow_up