Кёкүшюзан Д.Батбаяр түймэр унтрааж ШОУДСАН гэв үү

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагт Богд уулын Энхтайваны аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага иржээ. Улмаар гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу галын голомтод очиж, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ирэхээс гадна  иргэд, байгууллагууд сайн дураараа нэгдэж түймрийн цурманд оруулж, галыг бүрэн унтраасан юм.

Галыг унтраахын тулд ард иргэд гал түймэр унтраах аврах ангийн албан хаагчдад сайн дураараа туслахаар нэгдсэн. Эдгээр залуус дунд гадаад улсын иргэд ч байсан ба “Бид нэг дэлхийд амьдардаг шүү дээ” хэмээсэн билээ.

Харин тэр дундаа нэг илүү хүн байсан гээд сошиал орчинд шүүмжлэл гараад эхэллээ. Тэр хүн бол Кёкүшюзан Д.Батбаяр аж.

Д.Батбаяр нь барилга бариулж байсан залуусаа өөрийн техник, төхөөрөмжтэй аваачин туслалцаа үзүүлсэн хэмээн сайтын лайваар тодруулга өгч суусан юм. Байгалийн гамшгийн үеэр өөрийгөө сурталчилж шоу хийх ийнхүү оролдлого нилээдгүй иргэдийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн бололтой.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс хойш найман сарын хугацаа өнгөрчээ. Энэ хэрэгт Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нарыг холбогдуулан шалгасан байдаг. Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгааг эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл ийнхүү газрын асуудлаар шалгагдаж байгаа хүн гэнэт газар шороондоо хайртай болох гэж дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
10
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
5
616552
24 эможи

zochin
2020-04-30 12:12
битгий ингэж тамын тогоо шиг байлдаа сэтгэл гаргаад халтайтлаа гал унтраасан бна шд сэтгэл зүрхтэй сайн залуу баян гэж хорсоод бгаа бол эр орон газар шороогоо зараагүй цэвэр өөрийнхөө эр бяраар амьдралаа босгосон монгол эр хүн бусадаар бол том мөнгийг том бага мөнгийг бага бүүр байхгүй хүнийг байхгүй ашиг л дагаж байдаг байхгүй юу даа бүү атаарх нэгэндээ бид цөөхүүлээ гүйцээ
Аянчин
2020-04-28 22:39
Унтраавал шоучин Унтраалгүй хараад зосч бвал юу гэх бсан болоо! Хүнийг бүр тэнэг бдалд оруулах юм аа!!Дараагийн удаа наад хүн чинь ирэх үү? Гэнэтийн сай зовлонгоор жинхэнээсээ шоудаж таван цаас олдог сэтгүүлчид болимоор юмаа!!
Зочин
2020-04-28 18:17
Хэн байх нь яадийн. Олон хүн түймэр унтраахад тусалж байж хурдан унтраалаа. Сайн хэрэг шүү дээ
зочин
2020-04-28 15:59
Унтраалцсан л бол унтраасан . Бодитой юмыг юуг нь илүүчлээд байдгийм
.
2020-04-28 13:54
Өөрөө тэндээ газартай тэрийгээ л унтраасан биз дээ
Зочин
2020-04-28 12:27
Arisnuudaa tsag urgelj ataarkhaj,muu yum yarij baikhaa bolioo
Зочин
2020-04-28 12:15
Гал унтраах гээд л очоол биз дээ болиоч сэтгүүлчээ
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2020-04-28 09:52
НААДАХ ЧИНЬ ЗАЛЬТАЙ НОВШ ШҮҮ. АМЬТНЫ ХЭЛ АМЫГ ХОЛДУУЛАХ ГЭЖ ОЧСОН. ГАЗРЫН НАЙМААЧИН.
Зочин
2020-04-28 07:50
УНТРААЛЦСАНД НЬ БАЯРЛАЛАА ГЭЭЧ, СЭТГҮҮЛЧЭЭ!!!!!
Танайх.тэнэг
2020-04-28 01:59
Эх орон, байгаль.дэлхий шатаж байхад ийм юм оруулж байдаг тэнэг.дурак бэ танай сайт та нар.тэгвэл.очоод унтараагаад өөрсдөө од болохгүй яасан чяцга царайлж суучаад опоо араас нь юм яриж байна
Dolgot
2020-04-28 01:23
Ochiod utraaltssan. Bas live hiisen. Yu ni bolohgui bgaan. Uur hen tegeed bgaan. Yahlaaraa dandaa buruu untsuguus ni hardag ataarhuu garuud bdagiin. Uursdii hun shuumjlehees uur avah yumgui ulsl bhdaa.
Бодгоо
2020-04-27 23:47
Галаа унтраалцаад явж байхад тэр лайваа хийнэ үү лаагаа хийнэ үү хэнд хамаа бна аа.... Очоод ус зөөгөөд өгч чадахгүй бол наад амаа хамхиад л суулдаа лалруудаа
Амраа
2020-04-27 22:56
Лайв хийгээгүй бол амжилттай нэр нөлөө олохоор байлаа. Сайн дураараа эх орноо гэсэн сэтгэл байсан бол заавал хүн амьтанд зарлаж мэдэгдэх албагүй
Зочин
2020-04-27 18:31
нэгийгээ дандаа муулж байдаг яацарсан хүмүүс вэ??? Түймэр унтраахад яахаараа илүүд дэг юм???
zochin
2020-04-27 18:03
naadah chin gal untraalaa yu ha ha ha shan garaaa
Ty
2020-04-27 17:52
Туймэр унтарааж байгаль дэлхийгээ хамгаалсан хун юундаа шоу болдог юм бэ оороо ирж гал унтараахгуй байж ажил хийсэн хунийг муулахаа болцогоо Хурэлсухийн тэжээмэл гологнуудээ битгий хуцаарай за
zochin
2020-04-27 17:21
энэ нээрээ үнэн шоучин пизда
zolbin setgvvlchwe
2020-04-27 17:12
pisda pdoo dahiad gal garaaj bn pisda mine
bathuyag
2020-04-27 16:51
Batbayrt bayr hvrgii amjilt hvsii
зочин
2020-04-27 16:27
250 ажилчнаа аваачиж унтраалцсан гэсэн биз дээ.
Зочин
2020-04-27 15:44
Мэдээгээ ядаж зөв нэрлээч эрхэм сэтгүүлчээ. Батбаяр таны эх оронч хүнлэг сэтгэлд нь талархая гэх мэт ..... хэрүүл ховоор хэрэггүй гэж танд зөвлөe.
Зэлмэ
2020-04-27 15:14
Харин ч баярлалаа Батбаярт !!! Бид бүгдийн эх орон ,нэг л дэлхийтэй шүү дээ.
Зочин
2020-04-27 14:57
Шоуднуу байна уу хэнд хамаатайн бн. Түймэр унтраасан л бол болоошдээ.
Tuya
2020-04-27 14:48
Iim medee oruulj bgaa hun muu bna.hun ajil hiilee gej heleh ni buruu ymuu.hun huch tehnikteigee ochij gal untraaltssan bna.harin bayr hurgey.
Зочин
2020-04-27 14:32
Yahaaran ym hj bga negnee engej bdag bna
Зочин
2020-04-27 14:16
түймэр унтраахаар шоудсан болох юм бол унтраахгүй бол юу болох вэ, сэтгүүлчид минь дээ
keyboard_arrow_up