“ Сүүлийн 30 жилд Монголын төрөөс сонгогчийн боловсролд анхаараагүй үлдээсэн “

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

"Зөв сонголт-Бидний ирээдүй” ТББ-аас “Шударга сонгууль зохион байгуулахад сонгогчийн боловсрол яагаад чухал вэ” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

“Зөв сонголт бидний ирээдүй” ТББ-ын тэргүүн С.Гантөр  "Сүүлийн 30 жилд Монголын төрийн гаргасан хамгийн том алдаа нь сонгогчийн боловсролд анхаараагүй үлдээсэн явдал.

Сонгуулийн ерөнхий хороо сонгогчийн боловсрол эрхэнд анхаарлаа хандуулж, тодорхой үе шаттай арга хэмжээ авахыг ийнхүү хуульчилсан. Гэвч энэ талаар хийсэн ажлууд дутмаг байдаг нь харамсалтай.

Сонгогчид бид сонголтоо зөв, хариуцлагатай хийх цаг ирсэн байна. Сонгогчийн боловсрол чухал, залуусын оролцоо маш чухал гэдэгтэй иргэд санал нэг гэдэгт итгэж байна. Сонгогчдын буруу сонголтын хор уршгаар ямар их буруу шийдвэрүүд гарч, эмгэнэлтэй нөхцөл байдал үүсэж буйг бид нүдээрээ харж байна. Энэ байдлаа халж, 2020 оны сонгуульд иргэд маань хариуцлагатай оролцох хэрэгтэй.

УИХ-ын сонгуулийн талаар ингээд ярихаар сонгууль болгож хараад байдаг. Бидний зүгээс хэн нэгэн, ямар нэгэн сонгуульд өрсөлдөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мөн манай байгууллагын бас нэг чиг үүрэг нь сонгууль хүртэлх хугацаанд тухайн тойргийн нэр дэвшигчид нам эвсэл хууль бус үйлдэл гаргахад хяналт тавих явдал. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616548
1 эможи

keyboard_arrow_up