Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх шүүгч нарын гэм бурууг шүүх хурал эхэлжээ

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх хэрэгт холбогдсон шүүгч, цагдаа зэрэг нийт 15 хүнийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цагт эхэлжээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өмнө нь хоёр удаа хойшлогдож байв. 

Хэргийн тухайд сануулахад, шүүгч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1,445,200 ам.доллар хураан авсан юм.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
616543
2 эможи

Зочин
2020-04-27 13:07
Saitar 1shuux xeregtei.ingej baij avligachin shuugch naraas salnaa
keyboard_arrow_up