Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарснаас хуурайшилт ихэссэн тул болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28, 5 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 01-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 01-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616512
0 эможи
keyboard_arrow_up