ЦЕГ: Бага насны хүүхэд өлсөж нас барсан гэх мэдээлэл ХУДАЛ
2020 оны 4 сарын 26
БЗД-ийн 19 дүгээр хороонд бага насны буюу 11 сартай хүүхэд өлсөж нас барсан гэх мэдээлэл сошиалаар цацагдаад буй. Тодруулбал, хүүхдийг задлан шинжилгээнд оруулахад ходоод нь хоосон байсан тухай мэдээлэл гарсан юм.
Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "БЗД-ийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд "Өлсөж нас барсан" гэсэн мэдээлэл нь ХУДАЛ мэдээлэл. Өвчний улмаас нас барсан хүүхдийн талаар ийм ташаа мэдээлэл гарсанд ар гэрийн зүгээс маш их гомдолтой байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
616501
3 эможи
зочин
2020-04-26 15:57
Харилцаа холбооныхон ажилаа хийлдээ эзэнтэй эзэнгүй фэйсвүүк хяналт тавь ард түмэний сэтгэл санааг ийм үед хямраагаад хэд хоног эвгүйцлээ шдээ.
иргэн
2020-04-26 15:20
Манайхан ч юу ч болсон худал гээд авдаг улсууд хойно
battsetseg
2020-04-26 12:28
tegwel yagaad gedes ni hooson bsaniig tailbarlaad uguuch ymarch shaltgaanaar uhsen bai uheheedee umnu yum ideegui yum bishvv herew idsen bol uhsen hoin ni ch gedsend ni bdagshdee ard iregdiig medleggui gj bodloo ch eniig tailbarluulmaar bnaa
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс