Өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчдыг шагнаж УРАМШУУЛЛАА
2020 оны 4 сарын 26
Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн коронавирус /Ковид-19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой болон өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалт, төлөвлөлт хариуцсан офицер, ахлах дэслэгч Ө.Мөнхбат, холбооны техникч, ахлагч О.Ганцоож, эргүүлчин, ахлах ахлагч Ж.Батсүх, Б.Ичинхорлоо, Б.Гүррагчаа, ахлагч Э.Сэнгэбаатар, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхтөр нарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүндэт жуух” 200.000 төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.
Эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж буй алба хаагчдаа ажлын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
616498
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс