Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 20-22 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.









