ЦАГ АГААР: Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар ХУР ТУНАДАС орно
Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 26, 27, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.









