Гагнуурын оч үсэрснээс гал түймэр гарчээ
2020 оны 4 сарын 25

Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа учраас гал түймэр гарах тохиолдол ихэсчээ. Өнөөдөр л гэхэд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхэд гагнуурын оч үсэрснээс гал түймэр гарсан байна.
Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн ГТУА 34-р ангийн үндсэн болон бэлтгэл тасаг, НБОГ, иргэд түймрийг богино хугацаанд унтраажээ. Гагнуурын очноос түймэр алдсан иргэн Г-г цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Иргэн Г нүүрэндээ түлэгдлийн хөнгөн гэмтэл авсан бөгөөд эмнэлгийн тусламж авсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1

1
616488
3 эможи
