ТАЛАРХАЛ

2020 оны 4 сарын 25

Arslan.mn

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдварын эсрэг ард иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн 358 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар “Цагдаагийн гавъяа тэмдэг”, “Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух”, мөнгөн шагналаар шагнаж, мөнгөн урамшууллыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн юм.

Улсын  онцгой комиссоос шийдвэрлэсэн мөнгөн урамшуулал нь цар тахлын эсрэг иргэний үүргээ  биелүүлж иргэдээс өгсөн, нийгмийн хариуцлагын  хүрээнд аж ахуйн нэгж, Төрийн болон төрийн бус байгууллагаас цугларсан хандив, сэтгэлийн өглөгийн дээж билээ.

Та бүгдийн өгсөн сэтгэлийн дэм манай алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмж, гэр бүлд нь бага ч гэсэн хөрөнгө оруулалт болж байгаад нийт алба хаагчдынхаа өмнөөс чин сэтгэлийн Талархал илэрхийлье.

Цаашид бид та бүхнийхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө улам хичээн ажиллах болно.

Монголын ард түмэн бид нэгэн сэтгэлээр аюулт цар тахлыг ажралгүй давж, амар амгалан амьдрах болтугай.

Arslan.mn

Эх сурвалж: ЦЕГ-ЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616485
7 эможи
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up