“СХД дэх цагдаагийн 3 дугаар хэлтсээс 66 хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна“
Коронавирусын /Covid-19/ халдвар, гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх буюу хорооны хэсгийн ахлагч нарыг хантааз, хувцас хэрэглэлээр ханган ажиллуулж эхэлсэн.
Энэ талаар СХД дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн чиглэлийн ахлах ажилтан Б.Батулга "НИТХ-ын А57 тогтоол гарсан байгаа. Олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр СХД-ийн цагдаагийн газрын 3-р хэлтэс нь 1-12 хорооны нутаг дэвсгэрт 66 хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна. Хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажилуулснаар олон нийтийн газар болон гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хяналт тавьж үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллаж байна. " гэв.
ШУУД ҮЗЭХ: