Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй нийт хэргүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна
НЦУГ-аас Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Мөрдөн шалгах газрын 50 алба хаагч 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 21 хоногийн хугацаанд “Эрэн сурвалжлалт, Шийдвэрлэлт" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нийт 4043 хэргийн шийдвэрлэлтийн талаар уулзалт зохион байгуулж байна.
Тодруулбал, Эрэн сурвалжилж олж тогтоох шаардлагатай 249, сэрдэгдсэн болон сэжигтэн этгээдүүд, гэрч, хохирогч нарыг эрэн сурвалжилж олж тогтоох, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч туслан дэмжиж ажиллаж байна.
Эх сурвалж: НЦУГ
|