Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарч, дахин шинжээч томилжээ

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарлажээ.

Шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.

Иймд шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс дахин шинжээч томилсон байна.

Жүжигчин Т.Билэгжаргал нь хар тамхи болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 2020 оны нэгдүгээр сард баривчлагджээ. Тухайн үед түүний ээжийгээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.

Прокуророос Т.Билэгжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 111.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн дээр дурдагдсан заалтууд:

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.


Эх сурвалж. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
8
616417
16 эможи

Зочин
2020-04-27 10:51
bsda. awilgal ogood tm dugnelt gargulaa biz mongotei hun hun alsanch ylgui ulddeg lalriin mongol uls
Zochin
2020-04-26 16:14
Odoo naad medrel muutai hunee shar hadand emchluulehgui bol eejiigee zodood alah bii dee.
Zochin
2020-04-24 23:30
Iim yumnuudiin togolson kinog uzehgui bh heregtei.
Зочин
2020-04-24 23:24
За жүжигчин минь нэг бол шар хадандаа хэвт. Нэг бол хэрэгээ үнэнээр нь хүлээгээд шорондоо ор.
Заяа
2020-04-24 20:39
emchileh htei har tamhi setsgetsend nululj l taara
Зочин
2020-04-24 12:01
Цаазаар ав нийгэмд аюултай.
Монгол хүн
2020-04-24 11:07
Эмчилгээ хэрэгтэй
Заяа
2020-04-24 10:42
За битгий солиороод байгаарай хуцдаг гарууд вэ ялнаас мултрах арга ийм хогийн болхоор л монгол улс хөгжихгүй байгаан сда
zovhin
2020-04-24 07:49
emnelegt n bailgaxgui dee muu eejee daxiad zodood bx vii dee
Зочин
2020-04-23 23:49
Өө зөөз хөх битгий хүргээд байгаарай.
Зочин
2020-04-23 19:12
Хар тамхи хэрэглэсээр байгаад сэтгэцийн эмгэгтэй болчиж
keyboard_arrow_up