"Эко-Улаанбаатар" эссе бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчид Хөх хотод аялна

2014 оны 7 сарын 23

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас  ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “Эко Улаанбаатар" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм.  Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлага, цэцэглэлт, эко орчин бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр, эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаан 3 үе шаттай болсон бөгөөд нийт 10 000 гаруй сурагчдын бүтээл иржээ.
 
 Уралдаанд оролцсон сургачдаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 9 “в” ангийн сурагч Т.Мөнхтөр, Баянгол дүүргийн “Шинэ Эрин”  сургуулийн 9 “в” ангийн сурагч П.Мөнгөншатар, Баянгол дүүргийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн 9 “а” ангийн сурагч Г.Энхсүлд нар шалгарч  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6164
0 эможи
keyboard_arrow_up