АРХИГҮЙ ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛТАЙ ИНЭЭМСЭГЛЭЛ БАЙДАГ

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

СХД дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Б.Баттулгатай ярилцлаа.  

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ямар ажил арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байгаа вэ?

- Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлстийн Драгон цагдаагийн хэсэг нь дүүргийн 15,16,17,23,29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хариуцдаг. Нийслэлийн Засаг даргын А/436,438 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр “Сонор сэрэмж-2020”, “ Амны хаалт”, “ Сүүдвэрч”, “Хяналт шалгалт-2020” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласнаар гэмт хэргийн гаралт өмнөх оны  мөн үетэй харьцуулахад 45.9 хувиар буурсан. 
Хэдийгээр гудамж талбай, олон нийтийн газар  үйлдэгдэх гэмт хэргийн гаралт 32.5  хувь буурсан ч ахуйн хүрээнд архидалт ихсэх хандлагатай байна. Иймд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-т заасны дагуу ахуйн хүрээнд хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан бол 300 нэгж буюу 300.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцон ажиллаж байна. 

- Иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

- Иргэд биедээ авч яваа эд зүйлийнхээ хадгалалт хамгаалалт, найдвартай байдлыг хангаж эд зүйлээ гээгдүүлэх, хаяж үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. 

- Ахуйн хүрээний архидалтыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээг зохион байгуулж байна вэ?

-Архигүй  гэр бүлд л аз жаргалтай инээмсэглэл байдаг. Таны гарт таны гэр бүл байна. Нийслэлийн хот маань  сая 300 гаруй мянган хүн амтай. Тэдгээрийн 45 хувь нь залуучууд. Тиймээс залуусдаа архины хор хөнөөл, буруу зуршлийн талаар цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөллийн арга хэмжээ  зохион байгуулж байна.

Олон Улсад 10 жилийн сургууль, коллежид гэр бүл харилцааны хичээлийг сургалтын хөтөлбөрт нь тусгасан байдаг. Манайх үүнтэй адил гэр бүлийн харилцааны хичээл заавал суралцах хичээлийн нэг нь байвал хамгийн оновчтой урьдчилан сэргийлэх арга гэж боддог. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616396
1 эможи
keyboard_arrow_up